ТОВЧ МЭДЭЭ



АРХИВЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Шүүхийн архивын ажиллах журам шинэчлэгдэн батлагдсан. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна. Уг журамд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан.  Журмыг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн болно.

Архивын үйлчилгээ үзүүлэх 

 

Архивын лавлагаа, тодорхойлолт, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төрийн болон албаны нууц, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна. Архивын лавлагаа, тодорхойлолт, хуулбар олгохдоо дараах баримт бичгийг үндэслэн олгоно

1. Иргэн: Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг 

2. Байгууллага: Хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт /өмгөөлөгчөөс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар/ 

3. Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт

 

Анхаарах зүйл:

1. Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "Хуулбар үнэн” тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй. Харин хэргийн оролцогчийн хүсэлтээр архивч-операторч “ХУУЛБАРЛАВ” /маягт19/ тэмдэг дарж, гарын үсэг зурна. 

2. Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн эх баримт, баримт бичгийг холбогдох иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр буцаан олгохдоо нотариатаар батлуулсан хувийг гаргуулан авч хэрэгт хавсаргаж, хэргийн ард зохих тэмдэглэгээг хийнэ. 

3. Тухайн хэргийн зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтээр хавтаст хэргийг бүхэлд нь хуулбарлан олгох тохиолдолд эрх бүхийн албан тушаалтанд танилцуулан “Баталгааны хуудас” /маягт18/ бөглүүлж, хуулбарыг олгоно. 

4. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтанд үзлэг, тэмдэглэл хийх, хуулбарлах зөвшөөрлийг Тусгай архивын дарга, Тамгын газрын дарга нар олгоно.

 

Хориглох зүйл:

Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.

1. Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах

2. Баримтыг засварлах, бохирдлуулах, хуудас, хавтсыг нугалах, салгаж авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх

3. Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах

4.Хэргийн оролцогчдоос бусад этгээдэд Шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан олгохгүй.


 

ШҮҮХИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

 

            Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагаас бусад иргэд байгууллагад архивын баримтын үйлчилгээ үзүүлэхэд Гүйцэтгэх нарийн бичгийн даргын баталсан шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх үнийн тарифын дагуу хураамж авна. Үйлчилгээний хураамжийг дансаар авч, зориулалтын дагуу архивын зардалд зарцуулна. 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр 29-ний өдрийн А/08 тушаалаар шинэчлэн баталж 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс дагаж мөрдсөн. Шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх хураамжийн хэмжээг баталсан. Хураамжийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 100900005001 тоот дансанд төвлөрүүлэхээр тогтсон байна. 

 

1. Шүүхийн шийдвэр, Шүүгчийн захирамж, Шүүхийн тогтоол болон Захиргааны бусад акт хуулбарлахад хуудасны нэг тал нь 500 төгрөг

2. Хэргийн оролцогч баримттай танилцахад хавтас хэрэг 5000 төгрөг

3. Лавлагаа өгөх /Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх тендертэй холбоотой асуудлаар болон бусад/ нэг удаа 10000 төгрөг

4. Иргэн, Захиргааны хэрэг баримтыг судалгаа шинжилгээний ажилд ашиглуулах 5000 төгрөг

5. Материал хувилж олшруулахад нэг нүүр нь 200 төгрөг

  


Хэрэгцээт линк

© Copyright 2020. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газар