Сургалтын багыг шинэчлэн байгуулах тухай

Автор: zorigoo от 1-09-2017, 12:54

 

 

СЭЛЭНГЭ АЙМАГ, МАНДАЛ СУМ ДАХЬ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН 

ТУШААЛ

2017 оны 05 сарын 22 өдөр                                               Дугаар А/42                                                             Мандал сум

 

 

Сургалтын багыг шинэчлэн байгуулах тухай

     Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.5, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

     1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаартай тушаалаар байгуулагдсан сургалтын багийн гишүүн С.Баянжаргал ажлаас чөлөөлөгдсөн тул Шүүхийн захиргааны ажилтны ажил хэргийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүргээ хариуцлагатай, бүтээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх мэдлэг, чадварыг бэхжүүлэх чиг үүрэг бүхий сургалтын багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсугай.

     Ахлагч: Б.Эрдэнэмөнх /Эвлэрүүлэн зуучлагч/

     Гишүүд: Г.Батзориг /Мэдээллийн технологийн мэргэжилтэн/

               Д.Батсайхан /Шүүгчийн туслах/

               Д.Соёлзул /Архив бичиг хэргийн эрхлэгч/

               Б.Ариунсанаа/Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга/

     2.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын Шүүхийн захиргааны ажилтан нарын сургалтын хэрэгцээг тодорхойлох, дотоод сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, тайлагнаж ажиллахыг багийн ахлагч /Б.Эрдэнэмөнх/-т үүрэг болгосугай.

     3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                                           Ж.ТҮВШИНЖАРГАЛ
dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

    Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх "Ахмадын зөвлөл”-ийн үйл ажиллагаагаа явуулах албан өрөөг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...

ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА
ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014оны 128 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-т шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бий болгох зорилтыг ...

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

  Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урилгаар Өвөрхангай аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн сэтгэцийн их эмч ...

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Бүтээмжийн сургалт зохион байгууллаа   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтаа зохион байгууллаа. Энэ ...

Зургийн цомог