Ёс зүйг хороог шинэчлэн байгуулах тухай

Автор: zorigoo от 1-09-2017, 12:50

 

 

СЭЛЭНГЭ АЙМАГ, МАНДАЛ СУМ ДАХЬ

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН 

ТУШААЛ

2017 оны 01 сарын 18 өдөр                                            Дугаар А/14                                                                Мандал сум

 

 

Ёс зүйг хороог шинэчлэн

байгуулах тухай

     Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 192 дугаар тушаалаар батлагдсан "Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн хорооны ажиллах журам”-ын 2.3, 2.4 дэх заалт, Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

     1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дэргэдэх Ёс зүйн хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсугай:

     Дарга:                        Б.Эрдэнэмөнх           Эвлэрүүлэн зуучлагч

 

     Гишүүн:                      Д.Төр-Амгалан          Шүүгчийн туслах

 

     Нарийн бичгийн дарга:    Д.Батсайхан             Шүүгчийн туслах


     2. Үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж тогтоосон хугацаанд тайлан, мэдээ гаргах, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг сурталчлах, мэдээлэх ажил зохион байгуулж ажиллахыг Ёс зүйн хороо /Б.Эрдэнэмөнх/-нд үүрэг болгосугай.

     3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн "Ёс зүйн хороо байгуулах тухай” 21 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                           Ж.ТҮВШИНЖАРГАЛ

 

dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байр нээлттэй зарлах тухай
Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байр нээлттэй зарлах тухай

  Дараах шүүхүүдэд орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 7 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. 1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан ...

Шүүгчдэд Төрийн Дээд одон гардууллаа
Шүүгчдэд Төрийн Дээд одон гардууллаа

        Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97, Ардчилсан хувьсгалын 29 ...

Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт  зохион байгуулах тухай
Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт зохион байгуулах тухай

    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар ...

Зургийн цомог