ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙГ ХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

Огноо Мандал сум

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ………… сум … баг, … дугаар байрны........... ийн..... тоотод суух, …….. овгийн Дашийн Цэнд, Харилцах утас :......... / гэр /,........................ / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь 2005 оны 06 сарын 01-нд хүү Батыг төрүүлсэн тухайн үед би ОХУлсад суралцахаар явах гэж байсан тул өөрийн эцэг Дашид хүү Батыг үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөөд ирсэн бөгөөд хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна, Миний эцэг одоо 65 настай ба хуулиар 60 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. /Гарын үсэг/

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:

1. Нэхэмжлэл 1 хувь

2. Үрчлэгдсэн талаархи баримт /Засаг даргын захирамж, үрчлэлтийн лавлагаа, үрчилсний гэрчилгээний хуулбар/

3. Хүүхэд бага насных бол эрүүл бойжиж байгаа талаархи өрхийн эмчийн тодорхойлолт 1 хувь, сургуулийн тодорхойлолт/

4. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь

5. Үрчлэгдсэн талаар тодорхойлох 3 хүний /үрчилж авсан эцэг, эх байж болно / тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт /нотариатаар баталгаажуулсан/

6.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

( Төрийн сангийн 100130400953  тоот дансанд 70200 төг гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ...-с )

 

 

Нэхэмжлэл гаргасан /Д.Цэнд/

 
 

Сэлэнгэ аймгийн Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 02364743905
Веб сайт: http://www.court.zuunkharaa.se.gov.mn/
2014 он 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог