Нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргахад шаардлагатай мэдээлэл 
 
Нэхэмжлэлийн /гомдол, хүсэлт / ямар хэлбэр, бүрдүүлбэртэй байх шаардлагатай вэ?
Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэл /гомдол, хүсэлт / нь бичгийн хэлбэртэй байна. 
Нэхэмжлэлд дараахи зүйлсийг тусгасан байна. 
1.Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа,
2.Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суух хаяг /хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар/
3.Хариуцагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, оршин суух хаяг /хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар/
4.Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, 
5.Нэхэмжлэлийн үнэ,
6.Хавсаргасан баримт бичгийн жагсаалт,
7.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, 
8.Нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэл, 
9.Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгөх, 
10.Нэхэмжлэл бичсэн цаасны урь талаас баримтанд үдэхээр нугалсан байх, 
гэх мэт хуульд заасан нөхцөл болон баримт бичгийн стандартад нийцсэн байх хэрэгтэй. 
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл гэж юуг ойлгож, тусгах вэ?
Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм. 
Нэхэмжлэлийн шаардлага гэдэг нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс ту хүсч байгааг илэрхийлдэг юм. 
 

Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 02364743905
Веб сайт: http://www.court.zuunkharaa.se.gov.mn/

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД
ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээс "Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын 2.2.4-т заасны дагуу шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ...

Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

"Иргэдийн төлөөлөгч, малчин Н.Нэргүйбаатарт баярлалаа”     Дундговь аймагт шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон малчин Н.Нэргүйбаатар өөр аймгийн нутагт өвөлжиж байгаа ч ...

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Хэнтий аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн сургалтын төлөвлөгөө болон шүүхийн тамгын газрын 2017 оны 11 дүгээр сарын ажлын төлөвлөлтөд заасны дагуу захиргааны ажилтнуудын илтгэх ...

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

    Сургалт зохион байгууллаа Тус шүүхийн Тамгын газраас "НИК” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын хүсэлтээр 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр "Шүүхийн бүтэц зохион ...

Зургийн цомог