Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь

Огноо                                                                                                                      Мандал сум     

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг …. сум …-р баг, …. дугаар байрны........... ийн..... тоотод оршин суух, Н овогтой М, Харилцах утас :......... / гэр /.......................... / гар утас / /ажлын газрын хаяг/                                                            
Хариуцагч: Сэлэнгэ аймаг ……… сум … багт орших ………..ХХК, Харилцах утас :.............. / гар утас /,  /ажлын газрын хаяг/    
 
Нэхэмжлэлийн үндэслэл: Иргэн Н.М миний бие 2007.03.29-ны өдөр ....... ХХКомпанитай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт ....... орон сууц үйлчилгээний хотхоны 136 айлын орон сууцны барилгаас 50м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1м2 талбайг 450 доллароор тооцож бүгд 22500 доллароор худалдан авахаар болсон. Гэрээ хийсэн өдрөө төлбөрийн 40% болох 9000 /есөн мянган/ ам долларыг төлсөн. Уг барилгыг 2007.05.01-ний өдөр ашиглалтанд оруулахаар гэрээндээ тусгасан боловч хугацаандаа ашиглалтанд ороогүй бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан гэрээний 4.1-ийн А-д барилгыг ашиглалтанд оруулахаар тохиролцсон хугацаа хожимдуулсан нөхцөлд хугацаа хэтэрсэн сар тутамд нийт үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт нь хэрэгжээгүй. 2008.01.07-ны өдөр ............ компани нь 05/007 тоот мэдэгдэл ирүүлж гэрээний 4.2 дахь заалтыг зөрчин гэрээг шинэчлэхийг мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь хууль бус учир иргэн Н.М намайг Хан-Уул дүүргийн 20-р  хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... орон сууцны хотхоны 50м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. 
 
 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1.Нэхэмжлэл 2 хувь                                                                        
2.Захиалгаар байр худалдан авах гэрээ 2 хуудас                    
3.  Иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас                                        
4. ............ ХХК-ий мэдэгдэл 1 хуудас                                              
5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
( Хаан банк-5692012910  тоот дансанд 70200 төг  гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ……-с )                       Нийт 6 хуудас материал.
 
 
Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 02364743905
Веб сайт: http://www.court.zuunkharaa.se.gov.mn/
2014 он
 
 


Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байр нээлттэй зарлах тухай
Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байр нээлттэй зарлах тухай

  Дараах шүүхүүдэд орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 7 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. 1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан ...

Шүүгчдэд Төрийн Дээд одон гардууллаа
Шүүгчдэд Төрийн Дээд одон гардууллаа

        Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97, Ардчилсан хувьсгалын 29 ...

Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт  зохион байгуулах тухай
Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт зохион байгуулах тухай

    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар ...

Зургийн цомог