"Хуульчийн про боно-2019 өдөр”-ийг өнөөдөр (2019.05.01) Монгол орон даяар нэгэн зэрэг амжилттай зохион байгуулав.

Автор: zorigoo от 1-05-2019, 17:37

"Хуульчийн про боно-2019 өдөр”-ийг өнөөдөр (2019.05.01) Монгол орон даяар нэгэн зэрэг амжилттай зохион байгуулав.

     "Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгт Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагууд болох Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокуроын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Өмгөөлөгчдийн зөвлөл, хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч, Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгал, татварын байгууллага, нотариатчид хамтран хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүллээ.

 

     Уг өдөрлөгт тус шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, шүүхийн салбар архивын мэргэжилтэн, шүүгчийн туслах нар өргөн бүрэлдэхүүнээр оролцож, үйл ажиллагаагаа ард иргэдэд танилцуулж, үнэ төлбөргүй архивын лавлагаа болон шүүхийн мэдээлэл лавлагааны үйлчилгээ, зөвлөгөөг өгч ажиллаа. 

     Өдөрлөгт ойролцоогоор 120 гаруй иргэд оролцож шүүхийн үйл ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээллийг нэг дороос үнэ төлбөргүй өгч, нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч ажиллаа.

 

dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог