“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Автор: zorigoo от 9-04-2019, 11:33

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, мөн орон нутгийн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн байгууллагуудаас үзүүлж байгаа ажил үйлчилгээг сурталчлан таниулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын үйлчилгээг нэг дороос хүргэх боломжийг олгох чиглэлээр "Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын өмнөх "Соёмбот” талбайд зохион байгууллаа.

     Нээлттэй хаалганы өдөрлөгөөр давхардсан тоогоор нийт 98 иргэнд шүүхэд хэрхэн хандах, зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэх, нэхэмжлэл, хүсэлт гаргах, 29 иргэнд эвлэрлүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээллийг тус тус хүргэж ажилласан байна.

 

     Мөн 3 иргэнээс нэхэмжлэл, хүсэлтийг хүлээн авч холбогдох мэдээ, мэдээллээр иргэдийг хангаж, шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж ажилласан.

dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог