Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгууллаа.

Автор: nyamka от 20-08-2018, 08:32

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа.

 

Уг зохион байгуулсан "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-т тус суманд хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Онцгой байдлын хэлтэс, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх хэлтэс зэрэг байгууллагуудыг  хамрууллаа.

 

Тус өдөрлөгөөр орон нутгийн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн байгууллагуудаас үзүүлж байгаа ажил үйлчилгээг сурталчлан таниулах, хүртээмжийг нэмэгдүүлэх мөн иргэдэд салбарын үйлчилгээг нэг дороос хүргэх нөхцлийг олгосон бөгөөд 60 гаруй иргэнд холбогдох мэдээ, мэдээллийг өгч ажиллаа.

 

Мөн Зөрчлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн талаар холбогдох мэдээллийг өгч, дээрх хууль тогтоомжтой холбоотой 60-70 ширхэг гарын авлага, нугалбар хуудас зэргийг тараасан байна.

 


dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог