Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас Баянгол сумын шүүх хуралдаанд Иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Автор: nyamka от 20-08-2018, 04:02

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэдээсшүүх хуралдаанд Иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон 27 иргэнд тус сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.

 
 
 
 

Энэхүү сургалтаар шүүх хуралдаанд Иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсоны ач холбогдол, шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналт тавих тогтолцоог бий болгох болон бусад асуудлуудыг нарийвчлан тайлбарлан таниулж ажиллаа.

 
 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий иргэдэд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гарын авлагыг тарааж мөн сургалтын дараа эвлэрүүлэн зуучлагчаас сонирхсон иргэдэд нэхэмжлэлийн загварууд, эвлэрүүлэн зуучлалын талаарх нугалбар хуудас зэргийг тарааж Иргэний хэргийн оролцогчийн эрх, үүргийн хялбаршуулсан тайлбар гарын авлагыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хүргүүлж ажиллаа.

dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог