Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд ажиллав.

Автор: nyamka от 22-03-2018, 10:27

2018.03.21-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаагаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд ажиллав.  Тус шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал шүүхийн өдөр тутмын  үйл ажиллагаа болон шүүхэд хийгдсэн засвар үйлчилгээ, дотоод орчны тохижилтын талаар ажлын хэсэгт танилцууллаа.  

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан, 2018 оны зорилго зорилтуудыг танилцуулж улмаар шүүгч, ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, холбогдох хариултыг өгсөн. Энэ үеэр тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг 2018 оны эхний улирлын шүүн таслах ажиллагааны талаар мэдээг танилцуулав.   

dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог