Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газар орон нутгийн иргэдэд хууль сурталчилж, тайлбарлан таниуллаа

Автор: zorigoo от 21-11-2017, 18:32

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газар

орон нутгийн иргэдэд хууль сурталчилж, тайлбарлан таниуллаа

     Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газар Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулж, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоо, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэсэн сэдвүүдээр холбогдох мэдээллийг Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Баянгол сумын 600 орчим иргэдэд хүргэж, ажиллаа.

     Мөн зохион байгуулсан арга хэмжээний үеэр иргэдийн асуултад хариулт өгч мөн иргэдээс шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлагын талаарх судалгааг авч ажиллаа.

dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Зургийн цомог