ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ МЭРГЭШЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ ШАЛГАЛТЫГ АВЛАА

Автор: zorigoo от 24-10-2017, 11:03

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ МЭРГЭШЛИЙН БОЛОН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГЫН ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ ШАЛГАЛТЫГ АВЛАА

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн А/42 дугаартай тушаалаар батлагдсан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-д заасан шүүхийн захиргааны ажилтан нараас мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох шалгалтын ажлыг тус шүүхийн тамгын газар зохион байгууллаа.

     Тус аргачлалын 2 дугаар зүйлийн 2.2-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч, тус шүүхийн тамгын газрын ажилтнуудын хамтарсан хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж, улмаар хамтарсан хуралдаанд оролцсон шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нарын олонхийн саналаар шалгалтыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Ж.Эрдэнэбат, Шүүхийн тамгын газрын дарга Ж.Түвшинжаргал, Мэдээллийн технологийн мэргэжилтний албан тушаалтай Г.Батзориг нар тус тус дэмжигдсэн.

     Комисс тус аргачлалын 2 дугаар зүйлийн 2.5-д заасны дагуу шалгалтын материалыг боловсруулж, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Шүүгчийн туслахын албан тушаалтай Д.Төр-Амгалан, Д.Батсайхан, Г.Мэндбаяр, М.Мөнхзаяа, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан тушаалтай П.Нямсүрэн, Б.Ариунсанаа, Мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаалтай Г.Ганцэцэг, Эвлэрүүлэн зуучлагчын албан тушаалтай Б.Эрдэнэмөнх, Эвлэрүүлэн зуучлалын туслахын албан тушаалтай Б.Ганзаяа, Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалтай Б.Мягмарсүрэн, Архив бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалтай Д.Соёлзул, нийт шүүхийн захиргааны 11 ажилтан нараас аргачлалын 4 дүгээр зүйлд зааснаар түвшин тодорхойлох шалгалтыг амжилттай авлаа.

     Мэдээллийн технологийн мэргэжилтний албан тушаалтай Г.Батзориг шалгалтыг арга зүй, зохион байгуулалтын удирдлагаар хангах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүнд багтсан, Няравын албан тушаалд одоогоор хүн ажиллаагүй байгаа зэрэг шалтгаанаар шүүхийн захиргааны 2 ажилтнаас түвшин тодорхойлох шалгалт аваагүй болно.


dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газар мэдээлж байна

Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын "Жигүүр” цогцолбор сургуулийн багш, сурагчид шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын ...

“Нөлөөллийн мэдүүлгийн загвар”-т санал авах тухай
“Нөлөөллийн мэдүүлгийн загвар”-т санал авах тухай

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан нөлөөллийн мэдүүлгийн маягтад оруулах саналтай шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, өмгөөлөгч болон бусад хуульч, эрх зүйчид ...

Э.Оюунбилэг: Шүүхийн тамгын газрын хэрэгцээ, шаардлагыг мэдэрч байгаа нь чухал
Э.Оюунбилэг: Шүүхийн тамгын газрын хэрэгцээ, шаардлагыг мэдэрч байгаа нь чухал

Дорноговь аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Оюунбилэгтэй ярилцлаа. -Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн мэндийг Танд хүргэе. Шүүхийн захиргааны байгууллагад ажиллаж ...

Захиргааны хэргийн шүүхэд хэрэглэгдэх аргачлал, баримт, бүртгэлийн төслүүдэд саналаа  ирүүлнэ үү
Захиргааны хэргийн шүүхэд хэрэглэгдэх аргачлал, баримт, бүртгэлийн төслүүдэд саналаа ирүүлнэ үү

    Захиргааны хэргийн шүүхүүдэд хэрэглэгдэх "Захиргааны хэргийн нийтлэг аргачлал”,"Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар”, "Захиргааны ...

Зургийн цомог