ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН ЯЛТНУУДЫГ “СУЛЛАЖ” ЭХЭЛЛЭЭ

Автор: zorigoo от 6-07-2017, 21:59

ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН ЯЛТНУУДЫГ "СУЛЛАЖ” ЭХЭЛЛЭЭ

    2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйд ял шийтгүүлсэн этгээдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээнээс чөлөөлөх, оногдуулсан ял нь тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал дүйцүүлэн хасах шийдвэрийг анхан шатны шүүхүүд 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн гаргаж эхэлсэн юм.

Дээрх хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх ШШГЕГ-ын харъяа Хорих 413-р анги, Хорих 433-р ангиудад ял эдэлж байгаа 718 ялтануудыг "Хуулийн тэгшитгэлд” хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаа.

    Шинэ хуулийн дагуу ял дүйцүүлэн тооцож 145 ялтаныг хорих ялаас чөлөөлж, 573 ялтаны ялыг дүйцүүлэн хасаж ял эдлэх дэглэмийг нээлттэй, хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хорих 433-р ангид ял эдэлж байсан хүмүүжигч У.Б

    Миний бие нь анх 1994 онд онц хүнд гэмт хэрэг хийгээд цаазын ял сонсож байсан.Төр засаг маань намайг өршөөж 30 жилийн хорих ялаар шийтгэсэн. Би гянданд 15 жил суугаад дэглэм буурч Хорих 433-р ангид 2009 онд анх ирсэн.Уг хорих ангид хүмүүжиж байхдаа алба хаагчдийн хүнлэг сайхан сэтгэлд баярлаж өөрийнхөө хэмжээнд засарч хүмүүжсэн. 2017 оны 07 дугаар сарын 01-нээс шинэ эрүүгийн хууль хэрэгжиж ялтан бидний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн энэрэнгүй хууль бий болсон байна. Шүүх хуулийн хэрэгжилтийг түргэн шуурхай хэрэгжүүлж өнөөдөр миний бие нь үлдсэн ялаасаа чөлөөлөгдөж эрх чөлөөтэй иргэн болж байна. Шүүх болон хууль хэрэгжүүлдэг бүх байгууллагууддаа баярлалаа гэж хэлье.

 

    Хорих 433-р ангид ял эдэлж байсан хүмүүжигч н.Б

Миний бие нь 2013 оноос хорих 433-р ангид эдэлж байна. Шинэ эрүүгийн хууль хэрэгжсэнтэй холбоотой үлдэж буй ялаасаа чөлөөлөгдөж байгаадаа туйлын их баяртай байна. Би цаашид алдаа дутагдалаа засаж нийгэмд хүний эрх, эрх чөлөөг хүндэлж сайн сайхан амьдрах болно. Түргэн хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байгаа шүүгч нар болон алба хаачиддаа баярлалаа.


dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

    Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газрын дэргэдэх "Ахмадын зөвлөл”-ийн үйл ажиллагаагаа явуулах албан өрөөг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ...

ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА
ХБНГУ-ЫН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ СУДАЛЖ БАЙНА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014оны 128 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр”-т шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бий болгох зорилтыг ...

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

  Өвөрхангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2017 оны дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу урилгаар Өвөрхангай аймгийн Бүсийн Оношлогоо эмчилгээний төвийн сэтгэцийн их эмч ...

Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Булган аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Бүтээмжийн сургалт зохион байгууллаа   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтаа зохион байгууллаа. Энэ ...

Зургийн цомог