“ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Автор: zorigoo от 28-06-2017, 11:59

"ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ”СЭДЭВТ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газар, сум дундын Цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэгтэй хамтран "ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт үзүүлэх сургалтыг тус шүүхийн байранд 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

    Тус үзүүлэх сургалтыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдалд халдсан үйлдэл гаргаснаар Цагдаагийн алба хаагч нар шүүгч болон хэргийн бусад оролцогч нарын аюулгүй байдлыг хангаж, шүүх хуралдааны дэгийг сахиулах мөн шүүх хуралдааны тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлэх. Шүүх хуралдаан хаасны дараа шүүх бүрэлдэхүүнийг аюулгүй байдлыг хангаж, шүүх хуралдааны танхимаас гаргах, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн байрны аюулгүй байдлыг хангах чиглэлээр явагдлаа.

    Сургалтад Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилчид, Сум дундын Цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчид хамрагдлаа.

 
dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байр нээлттэй зарлах тухай
Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байр нээлттэй зарлах тухай

  Дараах шүүхүүдэд орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 7 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. 1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан ...

Шүүгчдэд Төрийн Дээд одон гардууллаа
Шүүгчдэд Төрийн Дээд одон гардууллаа

        Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97, Ардчилсан хувьсгалын 29 ...

Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт  зохион байгуулах тухай
Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт зохион байгуулах тухай

    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар ...

Зургийн цомог