“Шүүхийн шүүн таслах ажиллагааны 2016 оны тайлан” сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа

Автор: zorigoo от 13-02-2017, 18:11

Хэвлэлийн бага хуралд хуулийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

         Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2016 оны нэгдсэн тайлан гарсантай холбогдуулан тус шүүхийн тамгын газраас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт "Шүүхийн шүүн таслах ажиллагааны 2016 оны тайлан” сэдвээр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Хэвлэлийн бага хуралд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги, Орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд, тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд зэрэг 25 ажилтан, алба хаагчид хамрагдлаа.

         Хэвлэлийн бага хурлын үеэр тус шүүхэд Ерөнхий шүүгчийн албан тушаалтай Б.Алтанцэцэг, Мэдээлэл лавлагааны мэргэжилтний албан тушаалтай Б.Цэнд нар хуулийн байгууллагуудын төлөөлөл болон орон нутгийн "МАНДАЛ ТВ” телевизэд холбогдох мэдээллийг танилцууллаа.

         Тус шүүхийн тамгын газраас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2016 оны тайланг 2017 оны 01 дүгээр сард Сэлэнгэ аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд хүргүүлсэн бөгөөд Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга нарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

XML error in File: http://judcouncil.mn/rss.xml
XML error in File: http://judcouncil.mn/rss.xml

XML error: Opening and ending tag mismatch: meta line 4 and head at line 55

Зургийн цомог