ТАХАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУГ ХҮЛЭЭН АВАХ, АЛБА ХААГЧДЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Автор: Admin от 16-08-2014, 17:04

               Тахарын ерөнхий газрын туг хүлээн авах, алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулагдлаа.
 
 Ёслолын ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр, Тэргүүн дэд дарга Д.Батсайхан, дэд дарга Б.Батзориг, Гэрч хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноров, Эрэн сурвалжлах, мөрдөн алгах газрын дарга Б.Тамир, Захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболд, Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Сүнжид, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Б.Баасандорж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Д.Энхзул, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Мөнхбат, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Бат-Амгалан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Н.Ганбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга бөгөөд хилийн цэргийн штабын дарга Х.Мягмардорж, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Д.Эрдэнэбаатар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Х.Өлзийбаяр, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал Ц.Гантулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга дэд дарга Б.Баттулга, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, Архивын ерөнхий газрын дэд дарга Г.Билгүүн нар оролцлоо.
 Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч хууль сахиулах Тахарын алба нь Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглээд, Тахарын албаны нийт алба хаагчдыг Монгол улсад шударга ёсыг тогтоох хариуцлагатай ажлыг амжилттай биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 8 тойргийн 160 орчим төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэх хууль сахиулагчид нэгэн зэрэг Төр, ард түмнийхээ өмнө тангараг өргөн цол, үнэмлэх, албаны тэмдэгээ хүлээн авснаар тахарын офицеруудад хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлэх эрх олгогдлоо.
 
Энэхүү үйл ажиллагааг Дархан-Уул, Орхон, Дорнод, Өмнөговь, Ховд, Дорноговь, Завхан аймаг дахь шүүхийн байруудад нэгэн зэрэг онлайнаар зохион байгуулснаараа онцлог юм.
 
 
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ
dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

XML error in File: http://judcouncil.mn/rss.xml
XML error in File: http://judcouncil.mn/rss.xml

XML error: Opening and ending tag mismatch: meta line 4 and head at line 55

Зургийн цомог