Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс зохион байгуулсан Хараа бүсийн "Карл попперын анхдугаар мэтгэлцээний тэмцээн"-д Мандал сумын ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн 17 баг буюу нийт 51 сурагчид мэтгэлцэн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
- Тэргүүн байранд Мандал ерөнхий боловсролын III-р сургуулийн "Gouls" баг алтан медаль,
- Дэд байранд Мандал ерөнхий боловсролын V-р сургуулийн "All star" баг мөнгөн медаль,
- Гутгаар байранд Түнхэл ерөнхий боловсролын сургуулийн "Winx club" баг хүрэл медалийн эзэд болж мэтгэлцээний тэмцээний шилдгүүд тодорлоо.
- Сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан Мандал ЕБ-ын III-р сургуулийн түүх, нийгмийн ухааны багш М.Нямсүрэн, зочин шүүгчээр ажилласан Ц.Сайхансамбуу нарт талархал хадгалуулав.
Авхаалж самбаа, оюун ухаанаа сорин мэтгэлцсэн бүх багууддаа баяр хүргэж цаашдынх нь тэмцээн, уралдаанд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Мөн шавь нараа бэлтгэн оролцсон чиглүүлэгч багш нартаа баяр хүргэе.
МЭТГЭЛЦЭЭН БОЛ ӨРСӨЛДӨӨН БУС СОЁЛ ЮМ














Leave a Reply