Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга нь тус шүүхийн шүүгч, ажилтнуудад “Хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага, Жендэрийн үндсэн ойлголт" сэдвээр 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар Хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ, хүний эрхийн хязгаарлалт, хүний эрхийн хандлага, жендэрийн тухай үндсэн ойлголт, хүйс ба жендэрийн ялгаа, хүйс ба жендэрийн үүрэг оролцоо, жендэрийн ялгаатай үнэлэмж ба жендэрийн ялгаварлан гадуурхалт, жендэрийн ялгаатай үнэлэмжийг бүрдүүлж, бэхжүүлдэг соёл, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал ойлголтын талаарх хандлагыг нэмэгдүүлсэн сургалт боллоо.
Хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд хамтран ажилласан Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга танд талархал илэрхийлье.
Хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд хамтран ажилласан Хүний эрхийн Үндэсний Комиссын Сэлэнгэ аймаг дахь референт Д.Гантулга танд талархал илэрхийлье.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР











Leave a Reply