Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газраас

Автор: zorigoo от 17-05-2016, 14:13

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газар

Шүүхүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж ажлын харилцан туршлага солилцож ажиллах чиглэлээр тус шүүхийн тамгын газраас санаачилга гарган ШЕЗ-с дэмжиж Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус шүүхээс шүүгчийн туслах Д.Төр-Амгалан,шүүгчийн туслах Д.Батсайхан,эвлэрүүлэн зуучлагчийн туслах П.Нямсүрэн нар 2016 оны 05 сарын 10-13-ний өдрүүдэд ажиллаа.

Тус шүүхэд ажиллах хугацаанд шүүхийн ажилтнууд нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах дээрх иргэний хэргийн шүүхийн ажлын ачаалалтай танилцаж шүүхийн ажилтнуудыг дагалдан шүүхийн ажилтны нэг адил ажлын цагаа бүртгүүлж ажиллаа.

Шүүхийн ажилтнуудыг дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгч ажилтнууд халуун дотноор угтан авч өөрсдийн ажлын арга барил ажлын туршлагаа танилцуулж ажиллаа.

Энэ ажил шүүхийн ажилтнуудын ажлын ур чадвар,ажлын ачаалал даах чадварыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүллээ.

Уг ажлыг халуунаар дэмжин ажилласан ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан,ажлын албаны референт С.Алтанхуяг,Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн Шүүхийн тамгын газрын дарга Э.Батмөнх,Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхмандах,олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Энхтуяа,шүүгчийн туслах Б.Амарбаясгалан,шүүгчийн туслах Д.Дарьсүрэн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэлгэрсайхан,эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Хулан нарт тус шүүхийн шүүгч ажилтны зүгээс гүн талархал илэрхийлж ажлын амжилт хүсэж байна.

Дараагийн ээлжинд Хан-уул,Баянгол,Сонгино-Хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд туршлага судалж ажиллах ажилтнууд өнөөдөр Улаанбаатар хот руу явлаа.

dle 10.2 скачать КиноПират фильмы КиноСвин рунета

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

XML error in File: http://judcouncil.mn/rss.xml
XML error in File: http://judcouncil.mn/rss.xml

XML error: Opening and ending tag mismatch: meta line 4 and head at line 55

Зургийн цомог