Хамтын амьдралтай байсныг
тогтоолгох тухай

Мандал сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргах нь

Огноо                                                                                                                                        Мандал сум            
                        
Нэхэмжлэгч:  Сэлэнгэ аймаг …. сум ….-р баг, … дугаар байрны........... ийн...... тоотод оршин суух, С овогтой С Харилцах утас :......... / гэр /,......................... / гар утас /

Нэхэмжлэлийн үнлэслэл : Би Ц.Э-тэй 1996 он 09 сарын 20-ны өдөр танилцаж, 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхлэсэн. 2005 он 07 дугаар сарын 01-ны өдөр охин Э.Н-ийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Э маань 2007 оны 9-р сард БНСУ-ын Сөүл хотын Пусаны их сургуульд суралцахаар явж, тэнд суралцаж байгаад 2008 оны 04-р сарын 05-ны өдөр ослоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам аав Л.Ц-ийн хамт Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19 дүгээр хороололын ХХ байрны ХХ тоотод амьдарч байсан. Хоёулаа сургуулиа төгсөж ирээд гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Э.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 01 дүгээр сараас, 2008 оны 04 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.

 Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг / С.С
 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн жагсаалт:
1.Нэхэмжлэл 1 хувь                                                      
2.Нас барсны гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/                                                              
3.Иргэний үнэмлэхний  хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/                                                                  
4.Багийн  засаг даргын тодорхойлолт                      
5.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/                                    
6.Гэрчийн тодорхойлолт / 3 хүний /                                                        
7.Тодорхойлолт гаргасан 3  хүний иргэний үнэмлэхний  хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/                  
8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт                      
( Хаан банк-130400941  тоот дансанд 70200 төг  гүйлгээний утга: "Улсын тэмдэгтийн хураамж ...…-с )                                                
             
Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 02364743905
 Веб сайт: http://www.court.zuunkharaa.se.gov.mn/  
2014 он

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байр нээлттэй зарлах тухай
Шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн ажлын байр нээлттэй зарлах тухай

  Дараах шүүхүүдэд орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 7 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна. 1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан ...

Шүүгчдэд Төрийн Дээд одон гардууллаа
Шүүгчдэд Төрийн Дээд одон гардууллаа

        Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107, Ардын хувьсгалын 97, Ардчилсан хувьсгалын 29 ...

Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт  зохион байгуулах тухай
Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт зохион байгуулах тухай

    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 13 дугаар ...

Зургийн цомог