ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ДАВЖ ЗААЛДАХ ГОМДОЛ ГАРГАХ

Ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

Давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээн авснаас хойш анхан шатны шүүх түүнийг хэргийн материалын хамт 3 хоногийн дотор Аймгийн шүүхэд хүргүүлнэ.

Давж заалдах шүүх гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүх хуралдаанаар хэлэлцэнэ.

Хэргийн байдлаас шалтгаалан дээрх хугацаанд хянан шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хүртэл хоногоор сунгана.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэх товыг 3 хоногийн өмнө зарлана.

Давж заалдах шатны шүүхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
 
 

Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба 02364743905
Веб сайт: http://www.court.zuunkharaa.se.gov.mn/ 
2014 он 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Эрүүгийн эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ
Эрүүгийн эрх зүйн сургагч багшийг чадавхжуулах сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл "Эрүүгийн эрх зүйн сургалтын сургагч багшийг чадавхжуулах сургалт”-ыг Ханнс зайдел сангийн Эрх зүйн боловсрол академитай хамтран зохион байгуулж байгаа сургалт өчигдөр тус ...

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн  АНУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 9 дүгээр сарын 16-18-ны өдөр АНУ-д ажлын айлчлал хийлээ. Айлчлалын 2 дахь өдөр буюу 09 дүгээр сарын 17-ны өдөр АНУ-ын Төрийн ...

ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ  ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД
ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД

  ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД   Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах ...

Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар мэдээлж байна

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газар нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн "1 баг 1 зүрх” өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион ...

Зургийн цомог